Үнэт цаасны эрх зүйн зохицуулалт

2010-11-10 13:48

Хүн төрөлхтөн хөгжлийнхөө эхний үед бие биеээсээ бараа таваар зээлээр авдаг байжээ. 13-р зуунаас эхлэн түүнийг гэрчлэх баримт бичиг үйлддэг болсон байна. Иймээс 13-15-р зууний үеээс Венец, Генуя, Флоренц, Лондонн хотод өрийн бичиг худалдах зах зээл яармаг ажиллаж эхэлсэн нь түүхэнд тэмдэглэгджээ.

19-р зууны эцэс 20-р зууны эхээр монгол орон эдийн засгийн олон хэвшлийн хүрэээнд татагдан орох болжээ. 1910-д оноос Их хүрээний сангаас “Тайз” хэмээх цаас гаргаж төлбөрт хэрэглэжээ.

Монгол улсын үнэт цаасны тухай хуульд “ Үнэт цаас гэж хувьцаат компанид хөрөнгө оруулж ноогдол ашиг авах болон саналын эрхийг гэрчилсэн хувьцаа, эрх бүхий  байгуулгаас гаргасан 1 жилээс дээш хугацаатай зээллэгэ, Засгийн газрийн өрийн бичиг, түүнчлэн үнэт цаасны хорооноос энэ хуульд нийцүүлэн үнэт цаас гэж тодорхойлсон баримтыг хэлнэ” гэж заажээ. Энэ хуулийн заалт нь Эрх зүйн үүднээс авч үзсэн тодорхойлолт юм. Эндээс үзэхэд үнэт цаас нь тогтоосон баримт бичиг болох нь харагдаж байна. Гэхдээ эд хөрөнгийн эрхийг хангах, гэрчлэх баримт бичиг гэдэг нь тодорхой байна.

Үнэт цаасыг эзэмшигчийн эрхээс нь шалтгаалж дараах байдлаар ангилдаг.

1.    Эзэмших эрхийг баталгаажуулахад зориулсан үнэт цаас буюу зөвшөөрлийн үнэт цаас. Ийм үнэт цааст хувьцаа, өрийн бичиг, бүх төрлийн чек зэрэг үэнтцаас багтана

2.    Эзэмшигчийн нэр дээр бичсэн өмчлөх эрхийг баталгаажуулах нэрийн үнэт цаас. Энэ төрлийн үнэт цааст нэрийн хувьцаа, нэрийн өрийн бичиг, сертификатууд юуны түрүүнд хамаарна.

3.    Зөвхөн эзэмшигч нь эзэмшдэг өөрийн гарийн үсгээр хөдөлгөөнд оруулдаг, эзэмших эрх нь баталгаажсан мэдүүлгийн үнэт цаас. Энэ төрлийн үнэт цааст бүх төрлийн векселүүд орно.

Үнэт цаасыг зориулалт болон ашиглах байдлаар нь:

1.    Үндсэн үнэт цаас- хувьцаа бонд

2.    Туслах үнэт цаас- сертификат, чек, опцион, фьючерс хамаарна.

Хэлбэржиж байгаа утгаар нь:

1.    Бэлэн – биет

2.    Бэлэн бус – биет бус

Биет үнэт цаас гэдэг нь үнэт цаасны бүрдүүлбэрийг биет  байдлаар хэвэлсэн.

Хэрэглэгдэж байгаа байдлаар нь:

1.    Анхдагч

2.    Үүсмэл гэж 2 ангилдаг.

Хувьцааг эзэмшигчийн эрхээс хамааруулаад:

1.    ЭХ

2.    ДЭХ гэж ангилдаг.

Үнэт цаасны зах зээлд оролцогчид нь үнэт цаасыг худалддаг, худалдан авах хувь хүн болон байгууллага эсхүл тэдгээрийн гүйлгээ худалдаа тооцоог хийж үйлчилдэг этгээд мөн. Энд хамаарах этгээд бол үнэт цаасны гүйлгээтэй холбоотой эрх зүйн тодорхой харилцаанд ордог хүмүүс юм.

Үэнт цаасны зах зээлийн үйл ажиллагаа хэвийн явагдахад худалдаачид, худалдан авагчид, зуучлагчид зайлшгүй билээ. Үнэт цаасны зах зээл дээр зуучлагчдын хувьд брокер, дилерүүд ажиллана.

-       Брокер бол зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг зах зээлийн мэргэжлийн оролцогчид мөн.

-       Дилер гэж ашиг олох үйл ажиллагааг хэрэгжүүлдэг үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогч мөн.

Үнэт цаас гаргагч нь: засгийн газар, хуулийн этгээд байдаг.

Үнэт цаас гаргагч гэдэг нь үнэт цаас гаргагчаас шууд эсхүл андерратераар дамжуулан үнэт цаасаа худалдах анхдагч зах зээл болон гүйлгээнд гаргасан үнэт цаасыг дахин худалдах, арилжаалах хоёрдогч зах зээлийг хэлнэ.

Андерратер нь анхдагч зах зээл дээр харин брокер, диллер 2  нь хоёрдогч зах зээл дээр үйл ажиллагаагаа явуулдаг.

Хөрөнгийн бирж бол үнэт цаасны зах зээлийн дэд бүтцийн чухал хэсэг, үнэт цаасыг худалдаалах, худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулагч, үнэт цаасны зах зээлийн гол оролцогч мэргэжлийн байгууллага мөн. Үнэт цаасны тухай хуульд “ хөрөнгийн бирж гэж үнэт цаасны худалдаа арилжаа, түүнтэй холбоотой үйлчилгээ явуулах зорилго бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээдийг хэлнэ” гэж заажээ. Сонгодог утгаараа Хөрөнгийн бирж нь үнэт цаасаар хийх иргэний эрхийн хэлцлийг шууд хэрэгжүүлэхэд туслах байгууллага юм.

Хөрөнгийн биржийн зориолт нь үнэт цаасны зах зээл дээр түүний оролцогч болохын хувьд гүйцэтгэдэг байр сууриар тодорхойлогдоно.